JDU.mn Инженер геодези ХХК - Геотехник, Геофизик, Гидрогеологийн групп

Инженер геодези ХХК - Геотехник, Геофизик, Гидрогеологийн групп

Барилга байгууламж. инженерийн дэд бүтэц, авто болон төмөр зам, хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд зориулсан  инженер геологийн өрөмдлөг, судалгаа хээрийн туршилт мөн геофизикийн хэмжилт боловсруулалтыг хийж гүйцэтгэж байна. MNS/ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан хөрс судлалын лабораторийг БНХАУ- ын “Nanjing soil instrument factory” компанийн үйлдвэрлэсэн механик болон автомат ажиллагаатай тоног төхөөрөмжийг ашиглан хөрсний физик, механик шинжилгээг MNS, ASTM, ГОСТ, AASHTO, GB/T стандартын дагуу хийж үр дүнг гаргаж байна. Тус компани нь барилга байгууламжинд зориулсан геофизикийн  хэмжилт боловсруулалтын ажлыг хийх зорилгоор АНУ-ын “Geometrics” компанийн  Smartseis SE багажаар Чулуулаг орчинд чичирхийллийн уян харимхай  долгион үүсгэснээр хурдас чулуулгийн хэвтээ үеүдийн хил заагийг ул чулуулаг хүртэл нь долгион тархах хурд, хугацаа, далайц, давтамжаар газрын гүний хагарал, сэвсгэр хурдасны зузаан, түүний суулт, үе давхаргыг тодорхойлж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Барилга, байгууламжинд зориулсан инженер геологийн судалгаа
  • Авто болон төмөр зам, инженерийн дэд бүтцэд зориулсан инженер геологийн судалгаа
  • Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зориулсан инженер  геологийн судалгаа
  • Барилга, байгууламжинд зориулсан геофизикийн судалгаа
  • Геотехникийн судалгаа шинжилгээнд зориулсан хээрийн туршилт,  шинжилгээ