JDU.mn Инженер геодези - Геодези, Геоматикийн групп

Инженер геодези - Геодези, Геоматикийн групп

Тус компани нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, байр зүйн зураглал, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадаад дотоодын байгууллага, иргэдийн захиалгаар геодези, байрзүйн зураглалыг сүүлийн үеийн технологийг ашиглана чадварлаг инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна. 
“MAP KOREA” , “AFM”ХХК– тай хамтран агаар мандлаас газрын зураг авах, агаар сансрын зураг боловсруулах тоон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр судалж байна.

Үйл ажиллагаа

1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглал үйлдэх.
1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 масштабтай байр зүйн зургийн тодруулалт, холболтын хээрийн ажил.
Улсын геодезийн байрлал, өндрийн тулгуур болон үндсэн сүлжээ байгуулах, хэмжилт боловсруулалт хийх.
Дэлхийн хиймэл дагуул (GPS)-ын сүлжээний хэмжилт, хүндийн хүчний хурдатгалын сүлжээ байгуулах цэгийн хайгуул судалгаа.
Хиймэл дагуул (GPS)-ын геодезийн сүлжээ байгуулах.
Полигонометрийн сүлжээ ба зураглалын үндэслэл байгуулах.
Өндрийн сүлжээ байгуулах байнгын цэг тэмдэгт суулгах.
Нивелирдлэг хэмжилтийн тэгшитгэн бодолт.
Барилга, байгууламжийн угсралтын үеийн хяналтын хэмжилт гүйцэтгэлийн зураглал.
Ил уурхайн маркшейдерийн хэмжилт боловсруулалт.